Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.
Тэгвэл энэ жилийн тухай долдугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа учраас тухайн ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал амраахаар Засгийн газар шийдвэрлэжээ.
Улмаар бид Үндэсний баяр наадмаар ЕС хоног амрах бөгөөд эдгээр амралтын өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөнийг зохицуулах талаар анхаарч ажиллана гэдгээ Засгийн газраас мэдэгдлээ.
