Наймдугаар сард хулгайд өртөж байсан Токиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээ

Хуваалцах

Токио хотын Накано дүүрэгт байрлах худалдааны төвд өчигдөр 46 сая иенийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн цаг хулгайлагдсан тухай Японы цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тус худалдааны төвд наймдугаар сард ч мөн ижил төстэй хулгайн хэрэг гарч байсан юм.

Өчигдөр оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “үйлчлүүлэгч” болж дүр эсгэсэн нэгэн этгээд хулгайд алдагдсан цагийг зүүгээд зугтсан тухай дуудлага иржээ. Хар хувцастай сэжигтэн тус дэлгүүрт 10 хүрэхгүй минут орчим байсан бөгөөд хулгайлагдсан цаг нь Швейцар улсад үйлдвэрлэгдсэн “Audemars Piguet” брэндийнх байсан гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Хэрэг гарсан дэлгүүр нь “Накано Бродвэй” худалдааны төвийн гуравдугаар давхарт байрладаг. Наймдугаар сарын сүүлчээр тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрээс 200 сая иенийн үнэ бүхий дөрвөн ширхэг тансаг зэрэглэлийн цаг хулгайлсан хэрэгт Чили улсын хоёр иргэн сэжиглэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн