Онцгой байдлын алба хаагчид хүйтний улирлын хувцсандаа шилжжээ

Хуваалцах

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/398 дугаар тушаалын дагуу ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлжээ.

Хүйтний улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 141 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар”, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны А/777 дугаар тушаалаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэг, цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгуулсан байна.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг 2026 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөрт багтаан бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд бүсийн даргын тушаалаар шилжүүүлэх юм.

May be an image of arctic
May be an image of text
May be an image of one or more people
May be an image of text
No photo description available.
No photo description available.
May be an image of text

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн