Цэс Close

Нийслэлийн өрх бүрээс Covid-19-ийн шинжилгээ авна

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар болсон гэж мэдээлэв. Маргаашаас буюу энэ арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийнэ гэв. Ингээд Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт  2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг бий. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах