Цэс Close

Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй

Монгол улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж, 1,4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч КОВИД-19 цар тахлын хорио цээрийн улмаас төлөвлөгөө тасарч, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй гэдгийг Уул уурхайн сайд Г.Ёндон мэдээллээ.

Энэ тухай  тэрбээр  “Эхний хагас жилийн байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдсан алдагдлыг нөхөх боломжгүй. Шинэ төлөвлөгөөгөөр бид ажиллаж байна. Оны эцэст гэхэд 30 сая тонн нүүрс гаргах боломжтой. Гашуунсухайт боомтоор өдөрт 1000 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа. Харин  Шивээхүрэн боомтоор өдөрт 700 орчим автомашинаар нүүрс гаргаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах