ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Хуралд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2026 оны аравдугаар сарын 28-ны дотор nidr@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд https://cdn.greensoft.mn/…/%D0%91%D0%90%D0%A2%D0%9B%D0… дарж авна уу.
Холбоо барих утас: 51-262539, 99918616
