Цэс Close

Олон үйлдэлт шинэ трактор ажилд гарлаа

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цех 2020 оны хөрөнгө оруулалтаар захиалсан сүүлчийн шинэ техникээ өнгөрсөн долоо хоногт хүлээн авлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн онд захиалсан техник, тоног төхөөрөмжүүд он дамжин ирсээр байна. Герман, Туркийн хамтарсан үйлдвэрийн энэхүү техник Автотээврийн цехийн Хүнд машин, механизмын хэсэгт ирснээр тус цехийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бүрэн биелж байна. Шинэ трактор нь урдаа түрэгчтэй, ардаа газар ухагч шанагатай олон үйлдэлт техник юм. Автотээврийн цехэд “Комацу” фермийн, ижил төстэй гурван трактор байсны нэгийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Шинэ трактор ажилд гарснаар техникийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа сайжирлаа.

 

Эх сурвалж: Erdenettoday.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах