Цэс Close

ПАРАЛИМП: Медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна

Наймдугаар сарын 24-ний өдөр Японы Токио хотноо нээлтээ хийсэн Паралимпийн наадам арав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн хатуужил, тэсвэр, эр зоригоороо шалгарсан тамирчид цугларсан Паралимпийн дэвжээнд ээлж дараалан медалиа гардаж, нутаг нэгтнүүдээ төдийгүй дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөсөөр байна.

Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар, медалийн тоогоор БНХАУ-ын баг 77 алт, 47 мөнгө, 44 хүрэл, нийтдээ 168 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 34 алт, 27 мөнгө, 35 хүрэл, нийт 96 медальтай 2 дугаарт байгаа бол Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 32 алт, 23 мөнгө, 42 хүрэл, нийт 97 медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдэж байна.

Харин АНУ-ын баг  27 алт, 31 мөнгө, 22 хүрэл, нийт 80 медальтай яваа бол Украин улсын баг 20 алт, 39 мөнгө, 25 хүрэл, нийт 84 медалтай 5 дугаарт бичигдэж байна.

Монгол Улсын баг тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэн амжилтаар 56 дугаар байрт бичигджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах