Нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын тоо 1.1 сая гаруй юм. Харин өнөөдөр 12 цагийн байдлаар сонгогчдын ирц 15.7 хувь буюу 157 мянган хүн саналаа өгөөд буйг СЕХ-ноос мэдээллээ.
Мөн цагийн байдлаар ирцээр Багахангай дүүрэг идэвхтэй байгаа бол Хан-Уул дүүргийн сонгогчид дараах байдлаар сүүл мушгиж байна.
- Багахангай 25 хувь
- Багануур 20.3 хувь
- Налайх 17.9 хувь
- Сүхбаатар 16.7 хувь
- Сонгинохайрхан 15.4 хувь
- Баянзүрх 15.3 хувь
- Чингэлтэй 15.2 хувь
- Хан-Уул 14.9 хувь
