Цэс Close

Сэрэмжлүүлэг: Биеа авч явах чадваргүй эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хохироожээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын харьяат “Х” гэгч нь нас барж эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж урьдчилсан байдлаар тус гэмт хэргийг 1993 онд төрсөн “Н” гэгч үйлдсэн болохыг тогтоожээ. 

Тодруулбал, 2017 оны арваннэг дүгээр сарын 15-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах бааранд хохирогч “Х” нь үйлчлүүлж байгаад “Н” гэгчтэй танилцаж, арваннэг дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах байшинд очиж холбогдогч “Н” болон түүний найзуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар холбогдогч “Н” хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчид хүч хэрэглэж түүний биед санаатай гэмтэл учруулж түүний амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах