Цэс Close

С.Амарсайхан: Сонголт бүрийн цаана айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна. Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахьж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна" хэмээлээ.

Налайх дүүргийн хэмжээнд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25 хувьтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах