Цэс Close

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуульд “санал”-аа өгсний дараа юу, юуг ӨГҮҮЛЭВ

15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэгвэл нэр дэгшигчид сонгуульд саналаа өгсний дараа ЮУГ өгүүлэв.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн байна.

Саналаа өгсний дараа тэрбээр... "Энэ жил тэгш ойнууд давхацсан түүхэн онцлогтой жил болж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль давхар явагдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал гэж бодож байна. Монгол хүн бол Монголын баялаг. Монголын ард түмэн түүх соёлынхоо эзэн нь байх ёстой. Хамт нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Д.Энхбат нарт сонгуульд нь амжилт хүсье. Ялангуяа эмнэлэгт эмчлүүлж буй Д.Энхбат нэр дэвшичгдээ хурдан эдгэхийг ерөөж гэр бүлд нь сайн сайхныг хүсье" хэмээв. 

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргий Н.Нинжбадгарын хамт Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгсөн байна.

Саналаа өгсний дараа тэрбээр... Сонгуулийн ирц өндөр байна. Хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Сонгуулийн ирц өндөр байна. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа.Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье Гэлээ.

ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгсөн. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр коронавирусийн халдвар авч, Улсын II төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй.

Саналаа өгсний дараа тэрбээр... "Биеийн байдал тогтвортой, эмч, сувилагч нар ажлаа маш сайн хийж байна. Ном, журмынх нь дагуу эм, бэлдмэлээ ууж байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахимаар саналаа өгдөг болно гэдэгт найдаж байна. Хэрэв би Ерөнхийлөгөөр сонгогдвол ийм ажил хийнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах