Цэс Close

Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориотой

Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ажиллагаа эд үргэлжилж байна. Гэвч зарим сонгогчид цахим хуудастаа хэнд санал өгсөн болон санал өгөх явцынхаа талаарх дүрс бичлэнг зургийг байрлуулж байна.

Уг асуудлын талаар СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцсыг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.

Мөн саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой. Дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэх хэлбэр нь саналын хуудсанд саналаа өгөх юм. 

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа зогссон байхад ямар нэг байдлаар нам эвслийн далбаа зургийг нийтлэх нь хууль  зөрчиж байгаа хэлбэр болно. Энэ асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина. Энэ талаар гомдол ирж, хаах арга хэмжээ авч байна. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл" гэлээ. 

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд

30.Сонгогч нь:

30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн хуульчилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах