Цэс Close

ТБХ, ЭЗБХ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өнөөдийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ.

Эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцыг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлогын хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолжээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн орлого их хэмжээгээр буурах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх, инфляцын түвшин нэмэгдэх үед аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал, нүүрсний үнэ, хэрэглээний үнийн индекс, төсвийн алдагдал, урсгал зардал, инфляц, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн талаар асуулт асууж хариулт авав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах