Цэс Close

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар байр сууриа нэгтгэнэ.

МАН-ын бүлэг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гишүүний асуудал, цаашид бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдах чигтэй байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн бол АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж мэдээлсэн юм. Харин гишүүдийн тухайд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ илэрхийлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах