Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилна

Хуваалцах

Улаанбаатар чуулгын байранд

08:30 цагт Хөгжлийн Банктай холбогдох гэм буруугийн шүүх хурал 14 дэх өдрөө үргэлжилж байна.

“Туушин” зочид буудалд

09:00-14:00 цагт “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс зохион байгуулж буй “Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” форум болж байна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Барилгын хөгжлийн төвд

11:00 цагт барилгын материалын үнэ ханшийн талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээлэл хүргэх хэвлэлийн хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт иргэд ногдол ашгаа шаардаж гарын үсэг цуглуулах талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

“Зайсан скуэр” дэх Монарти виртуал болон биет хосолсон галерейд

17:00 цагт чөлөөт уран бүтээлч, зураач Л.Оргилболдын “Pastel art” үзэсгэлэн нээгдэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн