Хөгжлийн банкны шүүх хурлыг хойшлуулах эсэхээр шүүгч нар зөвлөлдөхөөр боллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа юм_ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой. Гэвч 4 өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргажээ. Мөн хурлын танхимд ирсэн өмгөөлөгчдийн зарим нь шүүх хурлыг хойшуулах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хурлыг түр завсарлуулж, зөвлөлдөхөөр боллоо.
Сэтгэгдэл үлдээх