Цэс Close

Х.Баясгалан: Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл

Иргэн Д.Монголхүүг Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүнийг шөнийн 02:30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект болох  хорих 461 дүгээр анги  руу халдан Д.Монголхүүг авч явсан гэх мэдээлэл тархаад байна.

Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Э.Одбаяр өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гараад байгаа талаар тодруулахад “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй байгаа. Уг мэдээлэл нь ташаа мэдээлэл байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах