Цэс Close

Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан "Хаан банк"-ны 14 харилцагчийн хохирлоос 97%-ийг нь эргүүлэн олгожээ

Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан иргэдийн хохирлоос 52.7 сая төгрөг буюу 97 хувийг нь эргүүлэн олгосон байна.

Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим залиланд өртсөн харилцагчдын асуудлаар ирсэн гомдлын дагуу Хаан банканд ханджээ.

Ингэхэд тухайн банкнаас залиланд өртсөн иргэдийг нэг бүрчлэн хүлээн авч уулзан санал, гомдлыг судалж 14 харилцагчийн нийт хохирол болох 54,375,000 төгрөгөөс 52,675,000 төгрөгийг нь тус бүр олгоод байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн залиланд өртсөн харилцагчдын хүсэлтийг харгалзан эрх ашгийг хамгаалуулахаар хуульч, өмгөөлөгчтэй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллан ажиллаж байгаа тухай хариу ирүүлсэн тухай ШӨХТГ-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах