Цахим худалдаагаар 32000 тонн нүүрс арилжлаа
Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн биржээр арилжих хууль өнгөрсөн жил батлагдсан. Энэ дагуу өнөөдөр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн анхны таван багц 32,000 тонн нүүрс амжилттай арилжагджээ.
Өнгөрсөн сарын 12-нд туршилтын худалдаагаар хоёр багц, 12,800 тонн нүүрс худалдсан. Хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр Сингапурын компанид арилжиж байсан юм. Дараагийн дуудлага худалдаа маргааш болно.
Сэтгэгдэл үлдээх