Цэс Close

Эрээний чиглэлд улс хоорондын автобус явж эхэллээ

Авто тээврийн үндэсний төвөөс “Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлд улс хоорондын зорчигчдын тээврийн үйлчилгээг энэ сарын 10-ны өдрөөс явуулахаар болжээ. Тухайлбал, Тэнгэр автовокзалаас өдөр бүр 21 цагаас, Эрээн автовокзалаас 16 цагаас дээрх чиглэлд явах юм. Тасалбарын үнийн хувьд том хүн 95 мянган төгрөг бол хүүхэд 47500 төгрөгөөр зорчих аж. Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  • ПГУ-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандахыг анхаарна уу хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах