Цэс Close

Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ы ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр "Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн" гэжээ.

Харин МҮОХ-ны зүгээс Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Сануулахад, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож байсан юм. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард өөрийн бэлтгэл хангагч улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр хорих ангид саатулагдаж байсан ч энэ сарын 21-нд шүүхээс түүний хилээр гарах эрхийг хязгаарлан сулласан.

Харин Э.Энхбат начны хувьд өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж, саяхан ухаан орсон боловч ямар нэгэн хөдөлгөөн хийх болон хараахан хариу үйлдэл үзүүлж чадахгүй байдалтай байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах