Цэс Close

Шадар сайд Н.Номтойбаяр “Үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа

Монгол Улсын Шадар сайдҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Мөнхөд орших Монгол Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж,  иргэдгадаадын зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Дэлхийн адууны өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэхээр баталсан нь Монголын морин соёлнүүдэлчдийн өвийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газарҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос санаачлан хэрэгжүүлэх Үндэсний их баяр наадмын цогцолбор төслийг олон нийтэд танилцууллаа.

Уг цогцолборыг Хүй долоон худаг”-т байгуулжҮндэсний бөхСурын харвааХурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спортсоёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээЭхний ээлжийн бүтээн байгуулалт болох Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улснийслэлийн төсөвхувийн хэвшилиргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тоднээлттэйхяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр төгсгөлд нь Үндэсний их баяр наадмын сүр жавхланМонголын төрт ёсөв соёлыг мөнхөд өвлүүлэн хөгжүүлэх үйлс бүхэн нь өөдөө дэлгэрчбүтээл бүхэн нь биелэлээ олж байхыг ерөөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах