Цэс Close

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэхээр болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр баригдсан асуудлуудыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцжээ. Улмаар Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд нэг жилийн хугацаанд тэргүүлэн ажиллахаар болсон байна.

Мөн шинжлэх ухааны салбарын ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх тухай асуудлаар Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах