Ши Жиньпин БНХАУ-ын даргаар дахин сонгогдлоо

新华社照片,北京,2023年3月10日 习近平全票当选国家主席中央军委主席 3月10日,十四届全国人大一次会议在北京人民大会堂举行第三次全体会议。习近平全票当选中华人民共和国主席、中华人民共和国中央军事委员会主席。这是习近平进行宪法宣誓。 新华社记者 鞠鹏 摄
Хуваалцах

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг сурвалжилж байна. 

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэйгээр сонголоо.

Ши Жиньпин 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тус улсын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм. Ингээд санал хураалтад 2952 хүн оролцож, санал нэгтэйгээр сонгосон юм. 

Улмаар Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна.

Мөн 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонголоо.

Эргэн сануулахад… Ши Жиньпин ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх  бөгөөд 1953 онд Бээжин хотноо төржээ. 1974 онд тэрээр Хятадын Коммунист залуучуудын эвлэлд элсэж байсан байна.

1999-2002 онд зүүн Фүжянь мужийн захирагч, 2007 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны (БНХ) гишүүнээр сонгогдож, 2008 оны гуравдугаар сард БНХАУ-ын дэд даргаар ажиллаж байжээ.

Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хороо, Цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашиж эхэлжээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн