Цэс Close

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус, тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.  

Энэ дагуу Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах