Цэс Close

Эдийн засгийг тэлэх Танхимын хуулийг яаралтай батлая

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэх жагсаалтад орсон байна.

Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимын тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Учир нь 1995 онд батлагдсан уг хууль нь оросын хуулиас хуулбарласан шинжтэй, өнөө цаг үед бүрэн нийцэж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Танхим нь төртэй огт хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний эрх ашиг, хөгжлийн хангадаг институц юм.

Танхимын хууль шинэчлэгдвэл бизнес эдийн засгийн харилцаа тэлж, иргэдийн амьдрал сайжрах гэх мэт өргөн хүрээний давуу талууд бий болно. Түүнчлэн бусад өндөр хөгжилтэй улс орны танхимын түвшинд ажиллах бололцоотой болох юм.

  УИХ-д өргөн бариад буй Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль шинэчлэгдсэнээр:

  • Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн тогтолцоог бий болгон бэхжүүлэх
  • Бизнесийн нэгдмэл байдлыг хангах замаар бодлогын өмгөөлөл нөлөөллийн үйл ажиллагааг илүү хүчтэй явуулах
  • Танхимын үйл ажиллагаа ба үйлчилгээ үндэсний, салбарын, орон нутгийн бүх түвшний бизнес эрхлэгчдэд хүрэх
  • Үндэсний танхим, дагнасан танхим ба салбар танхимын эрх хэмжээ, чиг үүрэг тодорхой болох
  • Зөвлөл, хороо, комисс зэрэг төр хувийн хэвшлийн хамтын удирдлагын байгууллагын бүрэлдэхүүнд төлөөллийг оролцуулах боломж бүрдэх
  • Бизнесийн салбар хоорондын харилцан хамаарал уялдаа холбоо сайжрах гэх мэд олон давуу талууд бий болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах