Цэс Close

Энэтхэг-Монголын хамтарсан сургууль баригдана

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кумар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажлын айлчлал хийж хоёр талын стратегийн түншлэлийг хөгжлийн хөтөлбөрүүд, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, соёл урлаг, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нартай уулзаж, харилцан санал солилцжээ. Мөн айлчлалынхаа хүрээнд Гандан хийд, Бакула рэнбүчигийн Бэтүв хийдээр орж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байригдаж буй газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсан.

Тэрээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзахдаа БНЭАУ-ын санхүүжилтээр барих Энэтхэг-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсоныг дуулгажээ.

Мөн “Монгол-Энэтхэгийн мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төв”-ийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцов. Энэ үеэр хоёр талын хамтарсан санхүүжилтээр жилд англи хэлний 40 багшийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг нэн тэргүүнд эхлүүлэхээр тохиролцсон байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кумар айлчлалынхаа үеэр хоёр талын стратегийн түншлэлийг батлан хамгаалах, соёл урлаг, мэдээлэл харилцаа, аюулгүй байдлын чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нартай уулзаж, харилцан санал солилцжээ.

No description available.

No description available.

No description available.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах