Цэс Close

Э.Батшугар: Би ааваараа бахархдаг


Өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авсан Э.Батшугар гишүүн болсон сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр юун түрүүнд надад итгэл хүлээлгэсэн Сонгинохайрхан дүүргийн сонгогчдодоо баярлалаа. Та бүхний итгэлийг ажлын үр дүнгээр хариулах болно гэсэн юм.

Тэрээр мөн СХД бол гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудал бий. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлыг бусад баг хамт олонтойгоо хамтран шийднэ. Хороо, дүүрэг, улсаа хөгжүүлэхийн төлөө чаддаг, мэддэг бүхнээ зориулна” гэсэн юм.

Түүнчлэн тэрээр "Би бол өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл баримтлалтай Э.Батшугар гэдэг УИХ-ын гишүүн болж байна. Үүндээ үнэнч байна. Мэдээж хүн бүр ээж, аавыгаа хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэг байсан. Энэ утгаараа би ааваараа бахархдаг" гэсэн юм. .

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах