Цэс Close

ҮАБЗ-ийн хурал: АН-аа хагалсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар учраа ол. Нэг намын дотоод асуудлыг битгий төртэй хутга гэжээ

                ҮАБЗ-ийн хурал: АН-аа хагалсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар учраа ол. Нэг намын дотоод асуудлыг битгий төртэй хутга гэжээ

 Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг хуралдуулах зар тараасны дагуу өчигдөр хуралдсан байна. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гишүүд хуралд очжээ.

Уг хуралд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцсон байна.
Хурал эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурлын агуулгыг “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийе. СЕХ-г дуудъя. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэх утгаар танилцуулжээ.


Энэ талаар ҮАБЗ-ийн хоёр гишүүнийг үг хэлэхийг хүсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Алтанхуягийг бүртгэх болоод болж буй үйл явдлуудтай холбоотой асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.


Тэрбээр “Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. А.Гансүх даргад нэг зүйл хэлье.    


Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд “АН-ын хагаралд Ц.Элбэгдорж бид хоёр ямар хамаатай юм бэ. Тэгж яривал та нар намайг Цэц дээр унагасан биз дээ” гэсэн аж.
  Ингээд ҮАБЗ-ийн энэ “хурал” 40 орчим минут үргэлжлээд тодорхой шийдэлгүй таржээ.
Хуралдаанд албан ёсоор байлцсан хүмүүс ч “ҮАБЗ яг юу хэлэлцсэн бэ” гэдгийг сайн ойлголгүй гарцгаасан байна.

Б.САНАА

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах