Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Хуваалцах

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр.

Температур: Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн