Цэс Close

Өнөөдөр Токиогийн Паралимпын наадам эхэлнэ

Өнөөдөр Токиогийн Паралимпын наадам эхэлнэ. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилоод байсан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хурд хүчээ сорьдог дэлхийн хамгийн том наадмын үеэр тамирчид болон Японы иргэдийн аюулгүй байдалтай холбоотой олон асуултын хариулт тодорхойгүй хэвээр байгаа үед энэхүү наадам эхлэх гэж байгаа юм.

Ийнхүү Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр удаа зохион байгуулсан анхны хот болж байна. Учир нь тус улс өмнө нь 1964 онд зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн наадмын хувьд, коронавирусний халдвар дэгдэхээс өмнө хэний ч төсөөлж байгаагүй нөхцөлд зохион байгуулагдана. Тухайлбал, танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг хориглох гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин 22 спортын төрлөөр 539 медалийн төлөө өрсөлдөнө. Мөн энэ жил наадмын хөтөлбөрт таеквондо, бадминтон анх удаа нэмэгдсэн. Тамирчид ирэх есдүгээр сарын 5 хүртэл Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорих бөгөөд эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах