Цэс Close

10000 залуу: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ

МҮХАҮТ-аас боловсруулсан “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10000 залууг Бизнесийн сургалтад хамруулахаар болж, бүртгэл эхэлсэн билээ. Эхлээд бүртгүүлсэн 300 хүнийг хамруулсан бизнес сургалт дөрөвдүгээр сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ. МҮХАҮТ-ын зүгээс сургалт эхлүүлэх бэлтгэж ажлаа ханган ажиллаж байна.

Бүртгэлийн хураамж 99000 төгрөг бөгөөд төлбөр төлөгдсөнөөр таны бүртгэл баталгаажих юм. Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт сургалтанд бүртгүүлэх иргэдийг хүлээж авах 12 цэг ажиллаж эхэллээ. Цэг тус бүрт зөвлөгөө өгөх ажилтнууд байгаа бөгөөд та бүхэн сургалтын талаар тодорхой мэдээлэл аваад, бүртгүүлэх боломж бүрдээд байна.

Хөтөлбөр 3 үе шаттай. Эхний ээлжинд ОУ-ын  Бизнесийн магистрын /MBA program/ мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA /Personal MBA/ сургалтад 10000  залууг сургах юм. 2024 оны 4-6 сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг сонгон суралцуулна.

Энэхүү хоёр долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдснаар бизнесийн төслийг хэрхэн үр өгөөжтэй бичих арга барилд суралцахаас гадна бизнесийн удирдлагын суурь ойлголтыг олгох болно.

Сургалт нь дараах давуу талтай. Үүнд,

-Олон улсын лицензтэй 12 бүлэг сэдэв хичээл,

-Нас, хүйс харгалзахгүй,

-Төв болон орон нутгаас оролцох боломжтой.

-Мөн та амжилтаа ахиулсаар байвал танд бизнесээ бойжуулж, өргөжүүлэх боломж улам нээгдэнэ гэсэн үг. Учир нь:

- 10000 залуусаас шалгарсан шилдэг 1000 оролцогчийг дараагийн шат бүхий олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулна.

- Мөн бизнесийн шилдэг 100 төслийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, компаниудад танилцуулж, санхүүжилт босгоход нь туслана.

- Сүүлийн шатанд шалгарсан гурван бизнесийг Улаанбаатар хөрөнгийн бирж дээр гаргах юм.

Та энэхүү сургалтад бүртгүүлэхийг хүсвэл http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131 линкээр хандаарай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах