Цэс Close

2022 онд дэлхий нийт коронавирусийн цар тахлын ард гарч магадгүй гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна

Дэлхий нийт 2022 он гэхэд коронавирусийн цар тахлаас салж магадгүй. Энэ үед COVID-19 хүн төрөлхтний хувьд ханиад томуу шиг л зүйл болно хэмээн ДЭМБ-ын Европын товчооны тэргүүн Ханс Клюге Беларусийн СТВ сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэрээр... “Би өөдрөг үзэлтэн. Ирэх жил гэхэд л бид цар тахлаас гарчихна гэж үзэж байна. Мэдээж коронавирус арилж үгүй болохгүй. Бид түүнтэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй болно” хэмээн шинжээч тэмдэглэжээ. Жишээ болгон Клюге томууг дурдсан байна.

Уг өвчний вакциныг жил бүр бага зэрэг өөрчилж, шинэ омгоос сэргийлдэг. Түүнчлэн ДЭМБ-ын төлөөлөгч одоогийн байдлаар дэлхий дээр коронавирусийн вакцин хангалттай байгаа, эрсдэлтэй бүлгийнхэн төдийгүй хүссэн хүн бүр хийлгэж болохоор байна гэжээ.

“Бид аюулгүй гэдгээ мэдрэхийн тулд хүн амын дор хаяж 80-85%-ийг вакцинжуулсан байх хэрэгтэй” хэмээн Клюге нэмжээ. Урьд нь Microsoft-ийг үүсгэн байгуулагч, бизнесмен Билл Гейтс үүнтэй адил таамаглал дэвшүүлж байсан юм. Тэрбээр коронавирусийн цар тахлыг 2022 онд дуусна гэж байв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах