Цэс Close

2032 оны олимпын наадмыг Австрали Улсын Брисбен хотод зохион байгуулна

Токио 2020 зуны олимпинй наадам эхэлж байхтай зэрэгцэн дараагийн олимпийг зохион байгуулах улсыг танилцуулсан байна.

Япон Улсын Токио хотод ОУОХ-ны гишүүн орнуудын хуралдаан болж, 2032 ээлжит зуны олимпын наадмыг Автсрали Улсын Брисбен хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Австралийн Олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс “Австраличууд бидний хувьд маш бахархалтай өдөр тохиож байна. Энэ боломжийг алдаж болохгүй” гэсэн юм.

Ташрамд дурдахад, 1956 онд Австрали Улсад зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан бөгөөд тус наадамд 17 спортын төрөлд 3314 тамирчин оролцож байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах