Цэс Close

Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгууллаа

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тоны бус зөвлөлийн дарга С.Магнайсүрэн “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр онлайнаар зохион байгуулагдсан энэ оны анхдугаар хуралдааныг удирдан явууллаа.

Хуралдааны үеэр барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны 2020 оны тайлан, барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын 2021 оны нэгдсэн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж, зөвлөлийн гишүүд санал, шүүмжлэлээ гарган ярилцлаа. Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн зөвлөлийн гишүүдийн тавьсан саналыг хүлээн авч, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган батлуулах, ИТА-ны мэргэшлийн зэрэг олгох сургалтаас гадна давтан сургалт, салбарын ажилтнуудын бүртгэл, мэдээллийг санг бүрдүүлэх нь яамны гол ажлуудын нэг тул үүнд зөвлөлийн гишүүдийг анхаарч ажиллахыг зөвлөв.

Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газраас олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, өрсөлдөхүйц ИТА-г бэлтгэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх болон байгууллагууд хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулахад хийгдэх ажлуудыг танилцуулан Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлын албаны ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг тэмдэглэв. Сургалт зохион байгуулагч “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” ТББ нь 2018-2020 онд сургалт эрхлэгч 12 байгууллагатай түншлэлийн гэрээ байгуулж, 2020 онд нийт 106 удаагийн сургалтыг сургалт эрхлэгч байгууллагууд эрхэлсэн чиглэлээрээ зохион байгуулж, 2370 инженер техникийн ажилтнууд мэргэшлийн зэрэг горилох, сунгах сургалтуудад хамрагдснаас 1321 ИТА-дад мэргэшлийн зэрэг шинээр олгож, сунгасан талаар болон тестийн санд зарим өөрчлөлтүүдийг оруулж хэрэгжүүлсэн, багш нарыг чадавхжуулах чиглэлээр Багшийн хөгжлийн төвтэй хамтран ажиллаж эхлээд байгаа талаар тус холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар мэдээлж, сургалт зохион байгуулагч, эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаа жилээс жилд сайжирч байгааг онцлов.

Тэрээр Ерөнхийлөгч М.Батбаатар БХБЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу 2021 оны сургалтын хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, ногоон хот төлөвлөлт, байгуулалт, инженерийн ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах талаар болон бусад хичээлүүдийг нэмж хөтөлбөрийн агуулгыг сайжруулсан. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын анги танхим, техник хэрэгсэлийг бусад сургалт эрхлэгч байгууллагууд сургалтад ашиглах боломжтой гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах