Цэс Close

Т.Доржханд: Парламент дахь бидний тоо бага боловч зөв зүйлийн төлөө бүх чадлаараа хичээнэ

Өнөөдөр ХҮН-аас залуусаа сонсох “ Өөрсдөө хэмнэ” уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг зохион байгуулагчид залуус нэгдэн “Өөрсдөө хэмнэ” жагсаалыг амжилттай хийсэн ч жагсаалд оролцож чадаагүй болон жагсаалд оролцсон ч хэлж чадаагүй санал олон байгаа. Тиймээс УИХ-д суудалтай улс төрийн намын хувьд залуусынхаа саналыг сонсч улмаар хууль санаачлагчдад тэдний үгийг хүргэхийг зорьсон хэмээгээд уулзалтыг эхлүүлсэн юм.

Залуус нийгэмд бугширсан, тулгамдсан олон асуудал шийдэгдэж чадалгүй удаж, угжирсаар байна. Мөн жагсаалын үеэр хэлж амжаагүй өөрсдийн санал шүүмжлэлээ эрх баригчдад эмх цэгцтэйгээр олгох боломж олгосонд талархал илэрхийлээд өөрсдийн саналыг илэрхийлсэн юм.

Аавуудын группын админ Т.Цэнд-Аюуш: Өнөөдрийн байдлаар эхнэр бид хоёрын цалин нэмэгдээгүй, бас хасагдаагүй. Өмнө нь бид хоёр амьдралаа болгоод хааяа бусдад  илүүчилж болоод байдаг байсан. Гэхдээ өнөөдөр бид хоёрын цалин хаанаа ч хүрэхгүй байна. Хүүхдэдээ ч дуртай зүлийг нь ч авч өгч чадахгүйд хүрээд байна. Миний бие өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын эхний өдөр очиж амжаагүй ч хоёр дахь өдрөөс нь залуустайгаа нэгдэж санал солилцоод улмаар нэгдсэн журмаар шаардлагаа хүргүүлсэн. Миний хувьд төр засагаас иргэдийн боломжийг хулгайлахгүй байхыг хүссэн. Хэмнэлтийг биднээс биш өөрсдөөсөө эхлүүлээчээ гэж хэлсэн. Олон нийтийн дунд залуус Ерөнхий сайдад 15 шаардлагыг өгсөн гэж ойлгоод байх шиг байсан. Үнэндээ түүнээс гадна 50 гаруй шаардлага байсан гэсэн юм. Мөн намайг Ерөнхий сайдын хүн гэх мэтээр хэлээд байгаа. Би тухайн үед анх удаа л сайдтай уулзаж үзсэн.

Нийгэм эрх зүйн бодлогын судалгааны судлаач хүрээлэнгийн гүйцэтгэх захирал н.Намуун: Би өмнө нь цагдаа байсан. Гэхдээ цагдаа гэх нэрнээс ичээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч одоо ТББ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Өнөөдөр энд ирсэн хүмүүсийн зарим нь хулгайд юмаа алдаж байгаагаагүй гэж байна үгүй. Та нар бүгд боломжоо алдсан. Өнөөдөр надад монголд жаргаад байх хүсэл үнэндээ алга. Тийм мөрөөдөл ч байхгүй болчихсон. Би зүгээр л зовохгүй амьдрахыг хүсч байна. 

Т.Доржхандаас асуумаар байна. 2021 оны долдугаар сард Төрийн албан хаагчийн хуульд гутамшигтай өөрчлөлт орсон. Ингэхдээ “Төрийн жинхэнэ албан хаагч” гэсэн бүлгийн гол хэсэг болох “ЖИНХЭНЭ” гэдэг үгийг авсан. Энэ хуулийг батлахад та байсан уу? Энэ мэтээр манай эрх баригчид хуулиас аймшигтайгаар, ичихгүйгээр бас хуулийн дагуу хулгай хийгээд байна. Хэзээ ингэж хулгай хийхээ болих юм бол? гэж асуумаар байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд ХҮН-ын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүн залуусыг өөрсдийн үзэл бодлоо харамгүй илэрхийлсэн залууст талархал илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Өнөөдрийн уулзалт маш их үр дүнтэй болсон гэж харж байна. Залуус үзэл бодлоо илэрхийлж байгааг 100 хувь дэмжиж байгаа. Өнөөдрийн уулзалтыг үр дүнтэй болгох болно. Өнөөдөр та бүхний хэлсэн санал хүсэлтийг ирэх долоо хоногт болох УИХ-ын чуулганд тавих болно. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашлаад шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэл та бүхний санал хүсэлтийг сонсгох болно.

Өнөөдөр ХҮН УИХ-д ганц суудалтай, АН 11 суудалтай мөн хоёр бие даагч гишүүн байгаа. Мэдээж бидний тоо бага боловч бид зөв зүйлийн төлөө бүх чадлаараа хичээх болно. Үнэхээр хүчгүйдэх юм бол бид залуусаасаа тусламж хүснэ. Тэгж бид нэгдэж байж өөрсдийн хүссэн нийгмээ бүтээхэд алхам ойртох боломжтой болно гэсэн үг” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах