Цэс Close

Д.Тогтохсүрэн: Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 3 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
1.Монгол Улсад биологийн лаборатори байгаа эсэх асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлэл сонссон.
2.Эрүүгийн тухай болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл.
3.Монгол Улсын төсвийн тодотгол
Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Монгол Улс энэ талаар тодорхой хэмжээнд олон улсад улсад тайлагнах, үзүүлэх, илтгэхэд бэлэн гэж үзэж байна.
Бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын хэргийг чангах хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэж байгаа. Уг хуулийн төслийн хүрээнд бүлгийн гишүүдээс гарсан саналын дагуу ойрын хугацаанд бүлгээр дахин хэлэлцэнэ" гэсэн юм.
Засгийн газар өнгөрсөн баасан гаригт хуралдаж, төсвийн тодотгол хийх талаар тайлбарласан. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван зүйлд чиглэнэ.
✅Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулж инфляцийг барих
✅Хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг оруулж ирж байгаа. Цаашид төсвийн хэмнэлтийг тогтоол гаргаж үзэмжээр шийдэх бус, хууль гаргах хэрэгтэй гэсэн Засгийн газрын байр суурийг дэмжсэн.
✅Гуравдугаарт, цэцэрлэгийн урсгал зардал, зарим төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай ярилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах