Цэс Close

Монгол Улсын нээлттэй засгийн түншлэлийн 2021-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөд хоёр жилийн үндэсний төлөвлөгөөг хамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор тайлагнаж хэрэгжүүлдэг төр, иргэний нийгмийн түншлэл юм.

Монгол Улсын Засгийн газар, иргэд, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлэн гарсан 120 саналаас 2021-2023 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөлд 10 үүрэг амлалтыг тусгаад байна.

НЗТ-ийн зарчмын дагуу төлөвлөгөөнд тусгасан үүрэг амлалтуудын төсөлд олон нийтээс санал авсны дараа баталдаг бөгөөд  иргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, төрийн байгууллагын төлөөлөл та бүхэн дараах 10 зорилттой танилцаж, Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд хандан 2021 оны 12 сарын 6-ны дотор саналаа өгнө үү.

Саналаа өгөх заавар:

  1. Төлөвлөгөөний төсөлд туссан амлалт тус бүрийг сайтар уншиж танилцах,
  2. Хэрэв тандсанал байгаа бол 11-11 утас руу холбогдож 1 дугаараар дамжин “E-mongolia” үйлчилгээ рүү холбогдох,
  3. “E-mongolia” үйлчилгээний оператортой холбогдож дараах 10 амлалтын алинд нь саналаа өгөхөө тодорхой хэлж саналаа тэмдэглүүлэн үлдээх,
  4. Саналаа өгч буй иргэн та хувь иргэний төлөөлөл эсэх эсвэл аль байгууллагын төлөөлөл гэдгээ тодорхой дурдаж саналаа өгөх,
  5. Санал хүсэлтийг арванхоёрдугаар сарын 6-ны 18:00 цаг хүртэл авах бөгөөд хамгийн их ирсэн санал хүсэлтийг амлалтуудад тусгаж Засгийн газрын вебсайтаар эргэн мэдээлнэ.

Зорилт-1

Зорилт: ИРГЭНИЙ ОРОН ЗАЙГ БЭХЖҮҮЛЭХ БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам)
Хүрэх үр дүн: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг батлан гаргах замаар уг салбарт ил тод байдлын дэлхийн стандартыг нэвтрүүлж, гэрээ, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах,  шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог баталгаажуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн УИХ-ын 2021 оны Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьж, хэлэлцүүлэх 2021 2022 оны 6 сарын 30  
-       Эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, нээлттэй өгөгдлийг бүрдүүлэх 2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30  
-       Ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн холбогдох байгууллага, төрийн өмчит компаниудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, өөрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийг тухай бүр нээлттэй өгөгдөл хэлбэрээр мэдээллийн санд байршуулж хэвшүүлэх 2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30  
-       Мэдээллийн сангийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах техник, технологийн шийдлийг олж хэрэгжүүлэх,

 

2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30  


Зорилт-2

Зорилт:  Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил байдлыг сайжруулах
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Хууль зүйн, дотоод хэргийн яам)
Хүрэх үр дүн: Мэдээлэл олж авах эрхийг хангаснаар төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрх зүйн таатай орчныг бий болгох. Үүний тулд дээр дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд, тухайлбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын  19 дүгээр зүйл, түүний үзэл санаанд нийцүүлэн өөрчлөх
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Төрийн болон албаны нууцын жагсаалтыг мэдээллийн ил тод байдлын зорилгод нийцүүлэн өөрчлөх  2021 2023.09  
-       Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг олон улсын зарчимд нийцүүлэн сайжруулах 2021 2022.06  
-       Цар тахал, хямралын үеийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулах  2021 2023.09  
-       Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэх эрхийг холбогдох хуульд нэмж оруулах 2021 2023.09  
-       Шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог хангахтай холбоотой Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, баримт нотолгоонд үндэслэсэн сайжруулах арга хэмжээний төсөл боловсруулж хэрэгжүүлэх  

2021.11

2023.06

 

2023.06

2023.09

 

Зорилт-3

Зорилт: Төрийн худалдан авах ажиллагаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах
Хариуцагч:  Төрийн захиргааны байгууллага  (Төрийн худалдан авах ажиллагааны газар)
Хүрэх үр дүн: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч  буй худалдан авах ажиллагааны үнэлгээ, хууль журамд заасны дагуу өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, хариуцлагатай зохион байгуулагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж дээшилсэн байна. Худалдан авах ажиллагааны дагуу зохион байгуулагдсан гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг ил тод нээлттэй өгөгдөл хэлбэрээр түгээснээр иргэд, олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийх, эрсдлийн менежментийг нэвтрүүлэх, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдэнэ.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох 2021 2022.09.30  
-       Цахим каталогийн системийн өгөгдлийг цуглуулж, ашиглалтад оруулах 2021 2022.06.30  
-       Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын системүүдтэй ХУР систем болон бусад арга хэлбэрээр холбох, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах 2021 2023.06.30  
-       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах бүр захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааны гэрээний гүйцэтгэл, явцын мэдээллийг бүрдүүлж, OCDS форматаар нээлттэй түгээнэ. 2021 2022.06.30  
-       Худалдан авах ажиллагааны хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж, RED FLAG INDICATOR бий болгоно, олон нийт ил тод түгээнэ. 2022.02.01 2022.12.01  
-       Захиалагч, тендерт оролцогч цахим системийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, хяналт сайжирсан эсэхэд судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 2021 2023.06.30  

Зорилт-4

Зорилт: Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Хариуцагч:  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Хүрэх үр дүн: Иргэний орон зай, иргэний нийгмийн суурь зарчим, үнэт зүйлсийг агуулсан Төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй болсон байна.  Түүнчлэн иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж ашгийн төлөө бус байгууллага байгуулах, төрөөс хараат бусаар нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах, улмаар төрийн бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, батлуулахад оролцох, хэрэгжилтэнд хяналт тавих, тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалах боломжийг нэмэгдүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо, илэрхийлэх иргэний нийгмийн төрөөс хараат бус ажиллах орон зайг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх 2021.10.01 2022.12.25  
-       Иргэний нийгмийн суурь зарчим, үнэт зүйлсийг багтаасан Төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах  2021.12.01 2023.12.31  
-       Иргэний нийгмийн байгууллагын бүртгэлийн журмыг хялбаршуулж, цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх  2022.01.01 2023.01.01  
-       Иргэний нийгмийн байгууллагын нээлттэй ил тод байдлыг бий болгох хүрээнд мэдээллийн цахим санг үүсгэн ажиллуулах

 

 2022.01.01 2023.01.01  
-       Иргэний нийгмийн байгууллагын үндсэн зорилгоо хэрэгжүүлэх, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хүрээнд тэдгээрийн аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулснаас олсон орлогыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2021.10.01 2022.12.25  
-       Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих санг иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор байгуулах,  2023.01.01 2023.12.31  

Зорилт-5

Зорилт: Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хэрэгжилтийн үнэлгээ хийх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Хууль зүйн, дотоод хэргийн яам)
Хүрэх үр дүн: Төрийн байгууллагад иргэдийн гаргасан гомдлыг шийдвэрлэх талаар хоёр хуульд зэрэгцсэн буюу давхардсан зохицуулалт бий болоод байгаа боловч практикт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа нь 20 гаруй жилийн өмнө нийгэм, цаг үедээ нийцэж байсан бол цаг хугацаа өнгөрч, техник технологи хөгжсөн, захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиг хандлага, үзэл баримтлал өөрчлөгдөж байгаатай уялдуулан  иргэн, хуулийн этгээдэд захиргааны байгууллагаас учруулах хүндрэл бэрхшээлийг багасгах, гомдол шийдвэрлэх хугацааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн одоо байгаагаас богиносгон өөрчлөх
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах.      
-       Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.      
-       Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.      
-       Нийтийн сонсголын тухай хуульд хяналт үнэлгээ хийх баг бүрдүүлэх 2022.02.01 2022.03.15  
-       Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх 2022.03.20 2022.05.20  
-       Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэх 2022.05.25 2022.06.30  
-       Шинэчлэгдсэн хууль тогтоомжийг таниулах, сурталчлах 2023.04.01 2023.06.30  

 

Зорилт-6

Зорилт: Хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих

 

Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Байгаль орчин, аялал жуулчлалын яам)
Хүрэх үр дүн: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.”, “Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна”, “Хог хаягдлын менежментийг сайжруулж, гэр хорооллын айл өрхийг үнс хадгалах зориулалтын савтай болгож, дахин боловсруулах бүх төрлийн үйлдвэрийг байгуулна
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Нийслэлд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн нөхцлийг сайжруулах, олон жил хог дарж булсан ландфилын талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийх 2021.09.09 2023.09.09  
-       Улаанбаатар хот болон зарим орон нутагт хүнсний хог хаягдлыг дахин ашиглах, бордоо хийх технологийн туршилтын төслийг 4 байршилд хэрэгжүүлэх 2021.09.09 2022.12.31  
-       Нийслэлийн ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийг боловсронгуй болгох 2021.09.09 2023.09.09  

Зорилт-7

Зорилт: Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн ил тод байдал, хүртээмж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Сангийн яам)
Хүрэх үр дүн: Эдгээр амлалт нь улсын төсөв, хөрөнгө оруулалтын төслүүдийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоо, хяналтыг бий болгон төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн удирдлагыг сайжруулах, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хийдэг Төсвийн нээлттэй байдлын индекс сайжрах, Авлигын индексийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Монгол Улсын улсын төсөв, хөрөнгө оруулалт, тусгай сангууд, зээл тусламж, төсөл хөтөлбөрийн төлөвлөлтөөс эхлээд хэрэгжүүлж дуусах бүхий л үйл явцын мэдээллийн ил тод, шуурхай бөгөөд иж бүрэн байдлыг хангах зохицуулалтыг төсвийн хууль тогтоомжинд оруулах, үүний тулд одоо байгаа зохицуулалтад дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хэрхэн боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлдөх механизмыг талуудын оролцоотойгоор ажиллуулж үр дүнд хүргэх 2022.03.01 2022.12.31  
-       Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журамд батлагдсан төсвийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулах зохицуулалт оруулах 2022.06.30 2022.12.31

 

 
-       Шилэн дансны систем ямар байх талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийх;  2022.01.01 2022.06.30  
-       Шилэн дансны нэгдсэн системийг иж бүрэн шинэчлэн ашиглалтад оруулах 2022.01.01 2022.12.31  
-       shilendans.gov.mn сайтыг шинэчлэхдээ төсвийн хэрэгжилт, ил тод байдлыг хангахад ашиглагдаж буй систем хоорондын уялдааг хангах, талуудын оролцоог тэгш хангаж санал солилцох, судалгаан дээр тулгуурлан хөгжүүлэх  2022.06.01 2023.02.30  
-       Төсвийн төлөвлөлт, зарцуулалтад иргэд жилийн турш саналаа өгч болох цахим талбар бий болгох 2022.08.01 2023.03.31  
-       Төсвийн төлөвлөлт, зарцуулалтад иргэд өгсөн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэд харах боломжтой болгох 2022.10.01 2023.03.31  
-       Төсвийн хөрөнгө оруулалтын publicinvestment.gov.mn сайт дах хайлтын системд төслийг “эхлэх огноо”-гоор нь хайлт хийх сонголт оруулах. 2022.06.01

 

2023.03.31  

 

Зорилт-8

Зорилт: Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, чанар, аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн ил тод байдал, хяналтыг сайжруулах
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Эрүүл мэндийн яам)
Хүрэх үр дүн: Олон нийтийн дунд эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн сонголтыг оновчтой хийж, иргэдэд эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй, хүртээмжтэй олгох боломжийг бүрдүүлэн, эмийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдал хангагдана.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Эмийн зохистой хэрэглээний талаар олон нйитэд хүргэх мэдээллийн үндсэн агуулгыг боловсруулж, мэдээлэл, сурталчилгаа хийх 2021 2023  
-       Эмийн үнийн эрх зүйн орчны үнэлгээг хийж, хууль эрх зүйн баримт бичигт үнийн зохицуулалтын талаар өөрчлөлт оруулах 2021 2022  
-       Хөнгөлөлттэй үнээр олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулахад ашиглах гадаад, дотоодын жишиг үнийг тогтоодог болох 2022 2023  
-       Эмийн зохицуулалтын болон Гаалийн ерөнхий газрын цахим мэдээний сангийн мэдээллийг ашигладаг болох 2022 2023  

 

Зорилт-9

Зорилт: Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх
Хариуцагч:  Төрийн захиргааны төв байгууллага  (Хууль зүйн, дотоод хэргийн яам)
Хүрэх үр дүн: Хэвлэлийн эрх чөлөөг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн таатай орчныг бий болгох. Үүний тулд дээр дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд, тухайлбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, түүний үзэл санаанд нийцүүлэн өөрчилнө.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулах 2021.12.20 2021.12.31  
-       Үүрэг амлалтад дурдсан хууль эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийх, үр дүн оролцогч талуудад танилцуулах 2022. 1.15 2022.4.15  
-       Үүрэг амлалтад дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах олон улсын хэм хэмжээг судлах, нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулах 2022. 4.15 2022.6.15  
-       Холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд, олон нийт, оролцогч талуудын санал авах 2022. 6.15 2022.9.15  
-       Хууль оруулах нэмэлт өөрчлөлтийг эцэслэн боловсруулж өргөн барих. Лобби үйл ажиллагаа зохион байгуулах 2022.9.15 2022.11.15  

Зорилт-10

Зорилт: Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, хувийн хэвшилд өгч буй төрийн үйлчилгээг цахимжуулах (тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах, мэргэжлийн холбоод хамтрах) Цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох
Хариуцагч:  Төрийн захиргааны байгууллага  (Харилцаа холбооны мэдээллийн, технологийн газар)
Хүрэх үр дүн: Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно.
Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин
-       Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “eMongolia”-аар үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, илүү хялбар болгох 2021 2023  
-       Иргэдээс төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлага бусад хүндрэлийн талаар мэдээлэл авах цахим цонхыг “e-Mongolia” системд байршуулах. 2021 2023  
-       Хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан иргэдэд төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх нэгдсэн платформ хөгжүүлж нэвтрүүлэх. 2022 2023  
-       Төрийн үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг тогтмол хангах, тухай бүр шинэчлэх, иргэд, олон нийттэй харилцах төвийн “1111” тусгай дугаараар төрийн байгууллагын хүнд суртал, авилгын шинж чанартай гомдол, мэдээллийг хүлээн авах, хариу өгөх үйл ажиллагааг сайжруулах 2021 2023  
-       Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн стандарт боловсруулж, батлуулах

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах