Цэс Close

Аравдугаар сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй хүүхэд томуугийн вакцинд хамрагджээ

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр сахих, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Дөрвөн цэнт буюу А, В  хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин юм. Томуугийн вакциныг:

  • 1-5 насны 214 мянган хүүхдэд
  • Жирэмсэн 42 мянган эхчүүдэд
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэнд
  • Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөсөн.

Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгт нь хийж байна. Аравдугаар сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах