Цэс Close

Б.Баттөмөр: Ажлын байр нэмэгдүүлсэн, ард  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, шинжлэх ухаан, технологи инновацыг дэмжсэн бодлого энд алга

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 

  • 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”,
  • 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”,
  • 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөгдсөн байна. 

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 

  • 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  
  •  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөгджээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Төсвийнхөө ач холбогдлыг эрэмбэлж, хэмнэлт гаргаж чадаагүй. Мөн төсвийн алдагдлыг бууруулах боломж байхад алдагдлыг бууруулж чадаагүй. Төсөв маань бүхэлдээ хөгжил биш урсгал зардал санжүүжүүлж байна. 2023 онд Монгол улсын засгийн газар 1 тэрбум долларын гадаад өр төлнө. Энэ тодорхойгүй байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ 35 их наяд болж 7 их наядаар нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдүүлсэн, ЖДҮ-г дэмжих, ард  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, шинжлэх ухаан, технологи инновацыг дэмжсэн бодлого энд алга.

Төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо уялдаа муутай. Мянган хүнд ногдох төрийн албан хаагчийн тоогоор Монгол улс дэлхийд манлайлдаг. Гэтэл өнөөдөр шинжлэх, ухаан технологийн ололт, амжилтыг ашиглаад төрийн зардлыг бууруулах чиглэлд хийсэн ажил байхгүй. Боломжоосоо доогуур төлөвлөөд үүнийгээ төлөвлөгөө биелүүлсэн болоод явдаг. Далд эдийн засаг, хулгайтай тэмцсэнгүй. 2023 оны төсөв Монгол улсын хөгжил, ард түмний амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй. Далд эдийн засаг, хулгай луйврыг ил болгож чадсан бол 19 их наяд төгрөгийн орлогыг 1 дахин илүү нэмэх боломж байсан" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах