Цэс Close

Монголын анхны үр тарианаас гаргаж авсан пробиотик ундаа "BOZA"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”  үндэсний хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд салбарын эрдэмтэн, судлаачид, хүнсний үйлдвэр эрхлэгчид, газар, тариалан хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн худалдаан дотроос Монгол Улсад анх удаа үйлдвэрлэн гаргасан цэвэр байгалийн гаралтай эрүүл мэндийн “BOZA” үр тарианы тэжээллэг ундаа болох шинэ брэнд үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг ихээр татсан юм.

"BOZA" ундааг эх орныхоо үржил шимт хөрсөнд ургасан буудай, хөх тариа, хөх арвай, халтар арвайг үндсэн түүхий эдээ болгон монгол эрдэмтдийн баг монголчууддаа зориулан бүтээсэн байна. Ашигтай бактери агуулсан үр тарианы ундаа нь бүх төрлийн насны хүнд өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой эрүүл мэндийн хувьд тун ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

“BOZA” шинэ бүтээгдэхүүнийг гарган авсан эрдэмтэд, хамт олны яриаг хүргэе.

Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само Институт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал доктор (Ph.D) Г.Оюун:

-Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само Институт”-ийн судалгааны баг хамт олон “БМ фүүдс” компанитай хамтран монгол орны хөрсөнд ургасан арвай, хөх тариагаар үр тарианы гаралтай цэвэр эрүүл мэндийн үр тарианы тэжээллэг ундааг Монголд анх удаа гаргаж аваад байна. “BOZA” үр тарианы тэжээллэг ундааг гаргаж авахын тулд манай баг хамт олон есөн жилийн хугацаанд туршилт, судалгаа хийсэн.

Бид шинээр нэвтэрч буй технологийн тоног төхөөрөмжийг ашиглан үр тариа, тухайлбал хөх тариа, арвай, буудай зэргийг ашиглан үр тарианд байдаг шим тэжээл, эрдсүүдийг хадгалсан учраас эрүүл мэндэд ач холбогдол өндөртэй ундааг гарган аваад байна.

Сүүлийн үед хүүхдүүд амттанд ихээр дурлаж эцэг эхчүүд ч түүнийг нь авч өгдөг болсон. Тэгвэл одооноос хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө сахарын агууламжгүй цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй өндөр настан, хөхүүл эмэгтэйчүүд бүх насны хүн хэрэглэхэд таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

“BOZA” брэндийг үйлдвэрлэгч “БМ фүүдс” компанийн Эрүүл мэндийн зөвлөх анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баасанжаргал:

-“BOZA” үр тарианы тэжээллэг ундаа нь хүний хоол боловсрох, задрах, шимэгдэх үйл явцыг идэвхжүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэхүү ундаа нь ургамлын эслэг агуулсан учраас бүдүүн гэдэсний хэвийн бичил биетүүдийг дэмжин хүний биеийг дотроосоо эрүүлжих процессийг хангаж өгдөг. Сайн талуудыг дурдаад байвал маш их бий. Тухайлбал, хүний дотор өөхийг хайлуулж булчинд хуримтлуулах үйлчилгээтэй буюу илүүдэл өөх тосыг задалж булчингийн массыг нэмэгдүүлнэ. Өдөрт зарцуулсан энергийн тэнцвэрийг барьж байдаг тул эрүүлээр жин хасах боломжтой. Түүнчлэн энэ төрлийн ундаа нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх, ходоодны хүчиллэгийн хэмжээг хэвийн түвшинд барих, хөхүүл эхийн хөхөнд сүү сайн оруулахаас гадна хөхний сүүгээр дамжин нярайн өсөлтөд сайнаар нөлөөлдөг гэх мэт давуу талууд маш их болох нь судалгаагаар тогтоогдсон.  Хэрэглээний хувьд өдөрт багадаа 350-500 мл хамгийн ихдээ 1000 мл буюу нэг литрээс ихгүй хэмжээгээр уухыг зөвлөх байна.

“БМ фүүдс” компанийн Гүйцэтгэх захирал Б.Содмандах:

-Манай компани “Эрүүл монгол хүн та Монголын баялаг” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймдээ ч урт удаан хугацааны турш хийгдсэн судалгаа шинжилгээнд үндэслэн Монгол орны хөрсөнд ургасан үр тарианаас “BOZA” брэндийн ундааг гаргаж авсан. Европт энэ ундааг эсгэж гаргаж авдаг уламжлалтай бол манай компани Болгар технологиор эх орныхоо хөрсөнд ургасан үр тарианы түүхий эдийг чанаж гаргадгаараа онцлогтой. Үр тарианаас гарган авсан энэ бүтээгдэхүүн нь тэжээллэг, шингэц сайтай тааламжтай амт, үнэртэй, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх пробиотик амьд бичил биетэн, эрдэс, амин дэмийг агуулсан байдаг.

“BOZA” үр тарианы тэжээллэг ундаа нь хоол боловсруулах тогтолцоог цогцоор дэмжихээс гадна хорт буюу илүүдэл нэгдлийг биеэс гадагшлуулах, хор саармагжуулах давуу талтай. Иймд хортой нөхцөлд ажилладаг эмч, уурхайчин зэрэг ажил эрхэлдэг хүмүүс өдөр тутам хэрэглэхэд маш тохиромжтой. Зөвхөн эмч, уурхайчид гэлтгүй гурваас дээш насныхан бүгд хэрэглэх эрүүл мэндийг тэтгэх ундаа юм. Мөн эрүүлээр жин хасах шаардлагатай хүмүүс, тамирчид ч хэрэглэхэд давуу тал болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах