Цэс Close

"Манчестер Юнайтед" К.Роналдогийн гэрээг цуцалжээ

Английн хөл бөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб португал довтлогч К.Роналдотай гэрээгээ цуцалсныг тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Катарт ДАШТ эхлэхийн өмнө Роналдо Британийн “The Sun” сонинд ярилцлага өгөхдөө багийн одоогийн нидерланд дасгалжуулагч Эрик тен Хагийг хүндэтгэдэггүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэд гэрээгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалсан гэж клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.

"К.Роналдо харилцан тохиролцсоны үндсэн дээр “Манчестер Юнайтед”-ыг орхино. “Олд Траффорд”-д хоёр улирал тоглохдоо 346 тоглолтод 145 гоол оруулж асар их хувь нэмэр оруулсанд нь клуб талархал илэрхийлж, түүнд болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. “Манчестер Юнайтед” Эрик тен Хагийн удирдлага дор ажиллахад урьдын адил анхаарлаа төвлөрүүлсээр байна" гэж клубийн мэдэгдэлд дурджээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах