Хөгжлийн Банканд 53 зээлдэгч ₮2.9 их наядтай тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй
Хөгжлийн Банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс
- 719.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр
- 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн Банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс
- 31.1% нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 917.1 тэрбум төгрөгийн
- 68.9% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгааг Монгол Улсын Хөгжлийн Банкнаас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх