Цэс Close

''БӨРТЭ ЧОНО-2022'': Шилдгийн шилдэг тамирчид тодорлоо

Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол Чингис хаан музейд боллоо. Монгол Улсын 2022 оны Шилдгийн шилдэг тамирчин, “Бөртэ чоно”-ын эзнээр Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тодров.

Ийнхүү тэрбээр спортын тэргүүн дээд шилжин явах цомын эзэн боллоо. 20 дахь жилдээ зохиож буй “Бөртэ чоно” наадам 16 номинацаар шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэ жил шилдэг эрэгтэй тамирчинд 13, эмэгтэй тамирчинд 12 нэр дэвшигч, шилдэг спорт тоглоомын багт дөрвөн баг нэр дэвшлээ. Шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулсан юм.

Ялалт, ялагдлын торгон дэвжээнд баяр, гунигийн нулимстай зогсож, эх орныхоо далбааг тив, дэлхийн тавцанд мандуулсан 2022 оны шилдгүүдээ танилцуулж байна.

 

1.Шилдэг олимпын танхимаар: 
Баянгол дүүргийн  “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн  “Токио”

2. Шилдэг олимпын зөвлөлөөр:  
Баянзүрх дүүргийн “Нагоно”

3. Шилдэг олимпын зүтгэлтнээр:
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан

4.Спортын  шилдэг сэтгүүлчээр:  
“UBS”  телевизийн сэтгүүлч Н.Билгүүн

5. Спортын шилдэг бүтээн байгуулалтаар: 
“Южи Арина” цогцолбор, Чингилтэй дүүргийн  “Мөсөн ордон”, “Нүхт” спорт цогцолбор

3 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

6.Спортын шилдэг ивээн тэтгэгчээр: 
“Хасбанк”, “Евро Трэйвел” ХХК,  “Хүннү Эйр” ХК

7.Шилдэг спорт тоглоомын багаар: 
Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн эрэгтэйчүүдийн  шигшээ баг

6 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

8.Шилдэг спортын шүүгчээр: 
Таекондагийн олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар

9.Шилдэг дасгалжуулагчаар: 
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, жүдо бөхийн дасгалжуулагч П.Нямлхагва, самбо бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Үүрцолмон

2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба "шилдэг дасгалжуулагч пурэвдоржийн нямлхагва оргемжлел H ypRoy бортэ чоно 2022 @olympic.mn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад

10. Оны шилдэг спортын холбоогоор: 
“Хөлбөмбөгийн холбоо”, “Гимнастикийн холбоо”, “Чөлөөт бөхийн холбоо”

Олимпын бус төрлийн шилдэг холбоогоор:  
Жюү жицүгийн холбоо

3 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Ажил мэргэжлийн чиглэлийн шилдэг холбоогоор:  
“Монголын  Үндэсний олимпын академи”

5 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

11.Шилдэг залуу тамирчнаар: 
Сагсан бөмбөгийн  тамирчин Ш.Энхийн-Од

2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

12. Паралимпын шилдэг тамирчнаар: 
Жүдо бөхийн тамирчин ОУХМ  Л.Туруунаа

2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

13. Шилдэг эмэгтэй тамирчнаар: 
Жүдо бөхийн тамирчин Л.Энхрийлэн, чөлөөт бөхийн тамирчин Б.Отгонжаргал

14.Шилдэг эрэгтэй тамирчнаар: 
Жүдо бөхийн тамирчин Э.Ариунболд, чөлөөт бөхийн тамирчин М.Лхагвагэрэл

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

15.Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар: 
Хүндийн өргөлтийн  тамирчин М.Анхцэцэг

1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад

16. Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар: 
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар

1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах