Цэс Close

Ш.Адьшаа: Төрөөс баталгаа гаргасан зээл, тусламжийг жинхэнэ эздэд нь олгохыг УИХ дэмжинэ гэж найдаж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан талаар тэрбээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төрд бугшсан луйврын схем болсон төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг улс төрд хамаарал бүхий этгээдүүд авч завшин, ард түмний боломжийг хулгайлдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Ард түмний боломжийг хулгайлдаг, төсөл хөтөлбөрийг гацаадаг, өөрсдөө баяжих нөхцөл болгодог нөхцөл байдал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд газар авсан. Олон албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон. Эхнээсээ ял шийтгэл, хариуцлага хүлээж яваа хүмүүс байгаа. Энэ байдалд бид цэг тавих ёстой.

Төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг жинхэнэ эздэд нь олгох хуулийн орчныг бүрдүүлж өгөх нь Монголын ард түмний хүсэн хүлээсэн асуудлын нэг юм.

Монгол Улсын Дээд шүүхийн гишүүд, Ерөнхий прокурорын газрын удирдлагууд зэрэг улс төрд хамаарал бүхий этгээдүүдээс өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, төрөөс баталгаа гаргасан зээл, тусламжийг авахыг хориглосон заалтыг тус хуульд оруулж байгаа. Үүнийг УИХ дэмжинэ гэж бодож байна. Энэ бол ард түмний эрх ашиг.

Тендэртэй холбоотой хуулийн заалт бол байхгүй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах