Цэс Close

УБТЗ-ын албан тушаалтан "Б" болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар урд шөнө явагдсан хойшлуулшгүй ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан "Б" гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн "Б"-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иргэн "Б" нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

Энэ талаарх мэдээлэл Монгол Улсын Ерөнхий сайдад байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах