Цэс Close

“Аватар: Усны Ертөнц” кино нь хамгийн их орлого олсон Бокс оффисын кино жагсаалтад 10-т бичигдлээ

Бокс оффисыг илт давуу тэргүүлэн 1-р байраа хадгалж, энэ өвөл кино театруудыг эзэгнэн дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа “Аватар: Усны Ертөнц” кино дэлхийн зах зээлээс 1.5 тэрбум долларын орлого олжээ. 2009 онд шинэлэг технологиор байлдан дагуулж, түүхэн амжилт бүтээн дэлхийн зах зээлд орлогоороо 1-т бичигдэж байсан “Аватар” киноны үргэлжлэл “Аватар: Усны ертөнц” киног Жэймс Камерон найруулсан юм.

13 жилийн дараа бүтээж буй уг кино Пандора гарагт Жэйк Салли, Нэйтири нарын цогцлоосон гэр бүлд тулгарч буй өршөөлгүй аюул занал, амьд үлдэхийн тулд гарах ёстой урт аялал, тулаан, мөн тэсвэрлэх ёстой сэтгэлийн шархны талаар өгүүлэх ажээ.

Бокс оффисын мэдээллээс харахад “Аватар: Усны ертөнц” кино  нь 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар нээлтээ хийснээс 22 өдрийн дотор дэлхийн зах зээлээс 1,516,550,000 долларын орлого олж, дэлхий дахинаас хамгийн их орлого олсон кино жагсаалтын 10-т бичигдэж байна.

Энэ нь 11 ба 10-т бичигдэж байсан “Топ Ган: Маверик” (1,488,732,821 доллар), “Галзуу хурд 7” (1,515,341,399 доллар) кинонуудын амжилтыг гүйцжээ. Ийнхүү “Аватар: Усны Ертөнц” кино нь 2022 онд нээлтээ хийсэн бүтээлүүдээс хамгийн их орлоготой кино болж, дэлхийн хэмжээний кино болохоо нотлон харууллаа. Бүх насны кино сонирхогчдод зориулсан “Аватар: Усны ертөнц” яг одоо бүх кино театруудаар гарч байна.

Зургийн эх сурвалж: 20th century fox

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах