Цэс Close

“Avatar 2” нээлтээ хийснээсээ хойш 2 тэрбум ам.долларын орлого олжээ

Америкийн “Disney” компанийн “Avatar: The Way of Water” уран сайхны киноны орлого 2 тэрбум ам.долларын босгыг давснаар Канадын найруулагч Жеймс Кэмероны бүтээлүүдээс 2 тэрбум давсан орлого олсон гурав дахь уран бүтээл болжээ.

Үүний өмнө “Avatar”, “Avengers: Endgame”, “Titanic”, “Star Wars: The Force Awakens”, “Avengers: Infinity War” гэсэн ердөө тавхан кино л 2 тэрбумаас дээш ам.долларын ашиг орлого олж байсан юм.

“Avatar” киноны хувьд ирэх таван жилийн хугацаанд дахин гурван ангийг бүтээхээр төлөвлөж байгаа талаар Ж.Кэмерон мэдэгдсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах