Цэс Close

Эрнест Хемингуэйн ЗУРГААН үгтэй сэтгэл хөдөлгөм богино өгүүллэгүүд

Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн, дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч Эрнест Хемингуэй 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан. Түүний 1952 онд бичсэн Өвгөн тэнгис хоёр тууж дэлхий нийтэд танигдаж, 20-р зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг болгосон юм. Түүний бүтээлийн ихэнх хэсгийг Америкийн сонгодог уран зохиолын нэг хэсэг гэж үздэг.

Нэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна.

Түүний өгүүллэг: "Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй". "For sale: baby shoes, never worn"

Тэр цагаас хойш олон хүн уншигчдын сэтгэл зүрхийг хөндөж, уярааж чадах, 6-7 үгнээс бүтсэн өгүүллэг бичихээр оролдох болжээ. Тэдний заримаас сонирхуулъя.

  • "Та дугаар андуурчээ" гэх танил хоолой дуулдав.
  • Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой.
  • Бидний алтан хурим. Ганц хүний ширээ.
  • Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй.
  • Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй.
  • Хагарсан салхины шилэн дээр "Хурим" гэсэн бичиг.
  • Би үсэрлээ. Харин дараа нь харамсав.
  • Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө.
  • Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож сууна.
  • Эмч өвчтөнийг аврав. Өвчтөн бурханд талархана.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах